Мэдлэг шалгах сорил

 

Хувилбар 3 Б.Ариунзаяa   Г.Хүслэн \10в\

 Эхийг уншиж ойлгоод даалгавруудыг гүйцэтгээрэй.

                                       Тэмээний хүн

Эхтэйгээ нийлэхээр цахилж яваа саахалтын хурганы хойноос цогиж явснаа гэнэт жолоо татан эргэж тэмээ рүүгээ давхилаа. Эргэж ч харсангүй. Мэдээж нийлээ. Хурга буцаасангүй гэж над дээр тохоогдохоор үл барам хойноос нь явж байснаа эргэчихнэ билээ ч гэж ярьж байгаа. Зарим нь бүр <<Өөрийнхөө хургыг бол буцаасандаа.Санаа муутай золиг. Яав ч олигтой амьтан болохгүй гэж шуугьж байгаа. >>гэж бодохоос гомдон гол харлана. Гэтэл гэгээтэй дээр тэмээгээ цуглуулаад маргааш айл саахалтаараа нүүж нуур ногоо халгисан шинэ нутагт бууцгаах юм чинь энэ нэг оройн сааль юу ч биш гэж заяа нь бодохгүй дээ гэж бодохоос уур ч хүрэх шиг санагдана.Гэвч анх удаа аяны хүн айлын нохойтой зодолдож,аргалын хүнтэй сатаардаггүй юм гэж захидгий нь биелүүлсэн дээ гэсэн ганц бодол намайг өмөөрнө. (Д.Батбаяр)

1.Эхийг цогцолбороор зөв задаосныг олоорой.

     A.<<Хурганы хүүхэд >> гэсэн нэг цогцолбор

     B.<< Хурганы хүүхэд >> <<Тэмээний хүн>> гэсэн хоёр цогцолбор

     C.<< Саахалтын хурга >> <<Айл саахалт>> <<Аяны хүн>> гэсэн гурван цогцолбор

     D.<< Хурганы хүүхэд >> <<Гомдол>> <<Айл саахалт>> <<Аяны хүн >>гэсэн дөрвөн цогцолбор

     E.<< Гомдол >> <<Саахалтын хурга >> <<Хурганы хүүхэд>> <<Аяны хүн>> <<Айлын нохой>> гэсэн таван цогцолбор

2.Эхийн найруулгын хэв маягийг тодорхойлоорой.

     A.Хүүрнэмж          B.Эргэцүүлэмж                     C.Тоочимж                           D.Тайлбарламж                    E.Аль нь ч биш

3.Эхийн сэдэвт холбогдох тулгуур үгийг олоорой.

     A.Айл саахалт             B.Аргалын хүн               C.Айлын нохой                     D.Аяны хүн                               E.Оройн сааль

4.<<Эхтэйгээ нийлэхээр цахилж яваа саахалтын хурга>> гэдгийг зөв тайлбарлаарай.

      A.Хотон дотроо эх рүүгээ давхиж байгаа хурга                 B.Сүргээсээ тасран давхиж байгаа өөрийнх нь хурга

      C.Сүргээ хараад давхиж байгаа өөрийнх нь хурга            D.Эхээсээ салаад төөрч давхисан айлын хурга

      E.Эхийгээ хөхөхөөр давхиж байгаа айлынх нь хурга

5.Эхэд<<Тэмээний хүн>>гэдгийг салаалан нэрлэснийг олоорой.

     A.Санаа муутай золиг          B.Олигтой хүн            C.Аяны хүн                         D.Аргалын хүн                 E.Тэмээчин хүн

6.Өгүүлэгчийн дотоод сэтгэлийн бахадсан өнгө аясыг илэрхийлсэн хэсгийг олоорой.

     A.Өөрийнхөө хургыг бол буцаасан даа.                     B.Нэг оройн сааль юу ч биш гэж заяа нь бодохгүйдээ.

     C.Анх удаа захидгий нь биелүүлсэн дээ.                   D.Чамай мууг даа.                  E.Юугаар дутлаа гэх билээ дээ.

7.Эхэд<<Аяны хүн айлын нохойтой зодолдож, аргалын хүнтэй сатаардаггүй юм.>>гэсэнтэй ойролцоо санаатай хэсгийг  

       олоорой.

       A.Гавьяа байгуулна гэдэг хэн бүхний жирийн үйлс болох цаг ирнэ гэдэгт би итгэдэг.

       B.Жинхэнэ алдар гавьяа хоосон магтаалын цуурай хүршгүй өндөрт оршдог.

       C.Цагийг хий дэмий үрэгчид л өдрийн богинод гоморхож суудаг.

       D.Чи их зорилгод тэмүүлэн яваа хүн.Харин замд чинь дайралдаж чам руу хуцсан нохой болгон руу чулуу авч шидэх   

           гэвээс чи тэр зорилгодоо хүрч эс чадна.

       E.Нүүхийн өмнө бэлчээрээ сонго,буухын өмнө бууриа хар.

8.Эхийн найруулгын төрлийн онцлогийг тодорхойлоорой.

       A.Өгүүлэгчийн өчил ярианы хэлбэрийг ашигласан ярианы найруулга

       B.Юмс үзэгдлийн учир шалтгааныг өгүүлсэн эрдэм шинжилгээний найруулга

       C.Өгүүлбэр голдуу энгийн,тоочсон албан бичгийн найруулга

       D.Дүрийн шинжийг тодотгосон уран зохиолын найруулга

       E.Хүний дотоод сэтгэлийг тайлбарласан сонин нийтлэлийн найруулга

9.Эхэд хэдий хугацааны хэрэг явдлыг дүрсэлсэн бэ?

      A.Нэг өдрийн                       B.Нэг сарын               C.Нэг жилийн                      D.Хэдэн өдрийн                E.Хэдэн сарын

10.Эхээс<<Эхтайгээ нийлэхээр цахилж яваа саахалтын хурганы хойноос цогиж явснаа гэнэт жолоо татан эргэж   

     тэмээ рүүгээ давхилаа.>> гэсэн үйл явдлын шалтгааныг илэрхийлсан өгүүлбэрийг олоорой.

     A.Хурга буцаасангүй гэж над дээр тохоогдохоор үл барам хойноос нь явж байснаа эргэчихнэ билээ ч гэж ярьж байгаа.

     B.Өөрийнхөө хургыг бол буцаасан даа...                         C.Хурга буцаасангүй...

     D.Гэгээтэй дээр тэмээгээ цуглуулаад маргааш айл саахалтаараа нүүж нуур ногоо халгисан шинэ нутагт бууцгаах юм   

         чинь энэ нэг оройн сааль юу ч биш...

     E.Санаа муутай золиг.Яав ч олигтой амьтан болохгүй гэж шуугьж байгаа.

11.<<Айл>>гэсэн үгтэй аль үгийг холбовол үгийн санжсан холбоо үг үүсгэх вэ?

      A.буух                            B.саахалт                       C.хүн                    D.хэсэх                                     E.нүүх

12.<< Яав ч олигтой амьтан болохгүй гэж шуугьж байгаа >>гэсэн өгүүлбэрийн тодруулсан хэсэг нь

     A.Шууд тусагдахуун гишүүн өгүүлбэр                             B.Байц гишүүн өгүүлбэр

     C.Шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэр         D.Тодотгол гишүүн өгүүлбэр           E.Өгүүлэгдэхүүн гишүүн өгүүлбэр

13.Эхэд байгаа <<заяа нь бодохгүй дээ... >>гэсний<<заяа нь>>гэдгийг зөв салаалсан хэсгийг олоорой.

     A.амь нь                                   B.тэд                               C.намайг                         D.үүнийг                               E.ерөөсөө

14.Эхэд<<цогиж явах>>гэснийг зөв тайлбарласан хэсгийг олоорой.

     A.алхаж явах                        B.харайлгаж явах             C.гэлдэрч явах                     D.шогшиж явах                 E.удаан явах

15.<< . Гэтэл гэгээтэй дээр тэмээгээ цуглуулаад маргааш айл саахалтаараа нүүж нуур ногоо халгисан шинэ нутагт      

     бууцгаах юм чинь энэ нэг оройн сааль... юу ч биш гэж заяа нь бодохгүй дээ гэж бодохоос уур ч хүрэх шиг санагдана    

    >>гэсний тодруулсан хэсгийг үргэлжлүүлэн цэгийн оронд ямар үг нөхөж бичвэл тохирох вэ?

      A.олох                                    B.саах                                  C.алдах                      D.цалгих                               E.нийлүүлэх

16.Цэгийн оронд аль нь хамгийн оновчтой тохирох вэ?    Эхийн зорьсон санааг .................тодорхойлж болно.

      A.Баймж утгаар              B.Тулгуур үгээр           C.Эхлэл хэсгээр         D.Эхийн цогцолбороор              E.Жинхэнэ нэрээр

17.<< Эхтэйгээ нийлэхээр цахилж яваа саахалтын хурганы хойноос цогиж явснаа гэнэт жолоо татан эргэж тэмээ   

      рүүгээ давхилаа...>> гэсэн өгүүлбэрт нэрийн тийн ялгалд байгаа үг хэд байна вэ?

       A.4                                   B.5                             C.6                              D.7                             E.8

18.<< Гэвч анх удаа аяны хүн айлын нохойтой зодолдож,аргалын хүнтэй сатаардаггүй юм гэж захидгий нь

     биелүүлсэн дээ гэсэн ганц бодол намайг өмөөрнө.>> хэмээх өгүүлбэрийн <<өмөөрнө>>гэсэн үйлийн эзнийг

       олоорой.

      A.аяны хүн                          B.айлын нохой                       C.бодол               D.аргалын хүн                    E.намайг

19.Эхэд байгаа дараах өгүүлбэрүүдээс баймж утгаар бусдаасаа ялгаатай өгүүлбэрийг ол.

     A.Өөрийнхөө хургыг бол буцаасан даа.                          B.Яав ч олигтой амьтан болохгүй.

     C.Энэ нэг оройн сааль юу ч биш гэж заяа нь бодохгүйдээ                             D.Санаа муутай золиг

     E.Анх удаа аяны хүн айлын нохойтой зодолдож,аргалын хүнтэй сатаардаггүй юм гэж захидгий нь биелүүлсэн дээ.

20.<<жинхэнэ нэр+орны нэр>>гэсэн бүтэц бүхий хэлзүйжсэн холбоо үгийг олоорой.

     A.ярьж байгаа                    B.хойноос нь яв                    C.гэгээтэй дээр                D.жолоо тат                       E.над руу

21.<<Жолоо тат>>гэдгийг<<жолоо>>-г зөв тайлбарласныг олоорой.

     A.Залуурыг барьж явах жолоодох хүн                            B.Тэргүүлэн удирдах жолоодогч                                                     

     C.Хазаарын зуузайд уясан залж удирдах ёсоор            D.Удирдах залуур                   E.Ямар нэг үзэл суртал

22.Дараах дүрслэлийн зүйлчлэлийг ажиглаад цэгийн оронд тохирон үгийг олоорой.

      Зосон улаан,хун цагаан,ногоон номин,тэнгэрийн цэнхэр.........

       A.хар хөх                      B.зандан хүрэн                    C.хув шарга                        D.тас хар                     E.цагаан зээрд

23.Хамжих аргаар бүтсэн холбоо үгийг олоорой.

       A.хов жив                      B.улаан хар                         C.унаганы уруул                 D.үхэр тэрэг                E.гэрээс гар

24. Эхэд байгаа <<гол харла>>гэдэгт дүрслэлийн ямар арга байна вэ?

      A.амьдчилал                  B.хүншүүлэл                      C.хэтрүүлэл                         D.адилтгал                   E.зүйрлэл

25.<<нуур ногоо халгисан шинэ нутаг>>гэдэгт нутгийн хэдэн шинж байна вэ?

    A.нэг шинж                     B.хоёр шинж                     C.гурван шинж               D.дөрвөн шинж              E.таван шинж

26.Харьяалахын тийн ялгал харьяа хамаарлын утгыг заагаагүй хэсгийг олоорой.

    A.саахалтын хурга                B.аргалын хүн         C.өөрийнхөө хургыг               D.оройн сааль                E.айлын нохой

27.Бүгд алдаагүй бичсэн хэсгийг олоорой.

    A.Ишиг тургилбал тэнгэр муухайрна.                         B. Ишиг тургилвал тэнгэр муухайрна.

   C. Ишиг турьгилбал тэнгэр муухайрана.   D.Ишиг туригалбал тэнгэр муухайрна.     E. Ишиг тургалвал тэнгэр муухайрана.

28.Өгүүлбэрийн цэгийн оронд зөв бичих зүй,утгын хувьд тохирох үгийг олоорой.

     Мэдээг сонинд..............

       A.нийтлэлээ                   B.нийтлээ                      C.нийтллээ              D.нийтлэлэлээ               E.нийтэллээ

29.Цэгийн оронд тохирох үгийг олж оньсого бүтээгээрэй.

     <<Төмөр тэмээ..........бурантагтай>>(Учигтай зүү)

      A.төмөр                         B.утсан                          C.модон                  D.даавуун                  E.арьсан

30.Цэгийн оронд алийг бичвэл зөв холбоо үг бүтэх вэ?

   .............бүүрэг

      A.эмээлийн                         B.хазаарын                C.зэлний                  D.ногтны                             E.чөдрийн

31.Дараах ойлголтын цэгийн оронд тохирох үгийг олоорой.

     <<-аар,-ээр,-оор,-өөр,>>нь ............ тийн ялгалын нөхцөл мөн.

      A.Чиглэхийн                       B.Заахын                     C.Харьяалахын        D.Гарахын                          E.Үйлдэхийн

32.Монгол бичигт эгшгээр төгссөн үйл үндэс аль нь вэ?

     A.ав                                     B.хөв                             C.жив                        D.цув                             E.өв

33.<<Саруул өргөө>> гэдгийн <<өргөө>>-г зөв галигласныг ол.

      A.өргөө                   B.эргү                       C.өргэгү                         D.өргө                   E.эргүгэ

34.Дараах өгүүлбэрийг крилл бичигт зөв хөрвүүлснийг олоорой.

                                                           A.Тийн хүний хамаг эрдмийн дотор

                                                                Нигүүлсэхүй сэтгэл нэн эрдэм

                                                           B. Тийн хүний хамаг эрдмийн дээр

                                                                Нигүүлсэхүй сэтгэл нэн эрдэм

                                                           C.Тойн хүний хамаг эрдмийн дотор

                                                                 Нийлсэхүй сэтгэл нэг эрдэм

                                                           D. Тойн хүний хамаг эрдмийн дотор

                                                                 Нийлсэхүй сэтгэл нэн эрдэм

                                                            E. Тойн хүний хамаг эрдмийн дотор

                                                                 Нийлсэхүй итгэл нэн эрдэм

35.Аль нэр нь монгол ардын аман зохиолд холбогдох вэ?

    A.өгүүллэг                    B.роман                     C.тууль                       D.тууж                          E.дууль

36.Д.Равжаагийн олон түмний дунд дэлгэрсэн хамгийн анхны яруу найргийн бүтээлийг нэрлэ.

     A.Хурмаст тэнгэр                B.Сэтгэлийг амраагч                C.Цаасан шувуу        D.Үлэмжийн чанар           E.Дөрвөн улирал

37.Б.Явуухулан <<Би хаана төрөө вэ?>>шүлгийн мөрийг гүйцээ.

    ..........дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.

     A.Цэлмэг                          B.Уянгат                     C.Уяхан                  D.Цээлхэн                        E.Ардын

38.<<МНТ>>зохиолын цэгийн оронд тохирох үгийг олоорой.

  <<Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чино, гэргий Гуа- Маралын хамт .......... гаталж ирээд>>

    A.Байгал                              B.Тэнгис                    C.Хөвсгөл                      D.Онон                                 E.Их

39.<<МНТ>>зохиолд дараах цэгийн оронд тохирох нэрийг олоорой.

   <<Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт Онон мөрний эх Бурхан Халдун уулнаа нутаглаж ..........гэдэг нэгэн хөвгүүнийг    

     төрүүлжээ.>>

    A.Бодончар                         B.Батцагаан                  C.Добу мэргэн             D.Бэлгүнүтэй                       E.Бүгүнүтэй

40.<<МНТ>>зохиолд Чингис хаан хаан болоход дараах үгийг хэн хэлдэг вэ?

        Тэмүжин хөвүүний минь, хан болгосон нь маш зөв. Монголчууд хангүй байж яаж болно.

                                             Энэ шийдвэрээ эвдэхгүй

                                             Эв зангиагаа таслахгүй

                                             Эх захаа алдахгүй

                                             Эгнэгт журамтай бай.    

    A.Өүлэн эх                       B.Сэнгүм                        C.Сорхон шар            D.Мухулай                       E.Тоорил хан       

                                       

 

                                      

Харгалзуулах даалгавар

2.1.<<МНТ>>зохиолд Өүлэн эхийн хоёр хүүдээ хэлсэн үгийг зөв харгалзуулан нөхөөрэй.

    1.Хавиргаа хазах                                                            a.Сүрхий араатан мэт

    2.Хаданд довтлох                                                          b.Омогт арслан мэт

    3.Уураа даран ядах                                                       c.Хар нохой мэт

    4.Амьдыг залгих                                                            d.Харцага шонхор мэт  

    5.Сүүдрээ довтлох                                                        e.Аюулт мангас мэт

 

2.2.Өгүүлбэрийн тухай бодомжийг жишээтэй зөв харгалзуулаарай.

  1.Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн  хэсгүүд нь                 a.Чиний хурааснаас авъя.

      бие биеэ эрхшээн захирахгүй.       

  2.Цагийн байц гишүүн өгүүлбэрийн                                   b.Шөнөдөө хөхүүртээ иссэн айраг хаяанд шуугина.

     өгүүлэхүүн нь гол  өгүүлбэрийнхээ цагийг заана.                       

  3.Хамжсан тодотгол гишүүн өгүүлбэрийн                         c.Үүл замхрахын өмнө хур бороо орно.

     өгүүлэхүүн нь цагт нэрийн дагавраар хэлбэржинэ.                                                               

  4.Шууд бус тусагдахуун гишүүн нь өгүүлбэрийн              d.Хааны мэдэл их,уурга нь урт, хуйв нь цээл шүү дээ.

   өгүүлэхүүн нь цагт нэрийн дагавраар хэлбэржинэ.               

  5.Шууд тусагдахуун гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүн       e.Алтан сайхан гэрлийг чинь амьтан  бүхэн эдлэхийг хүснэ.

   нь заахын тийн ялгалд байна.                                                    

 

2.3.Хэлцийн санааг тайлан, зохих үгийг тохируулан нөхөөрэй.

    1.Бушуу ......  борвиндоо баастай.                                             a.бяруу

    2........явсан хүн ямаа ишгэлсэн хойно ирэх                             b.туулай

    3............хариулсан хүн буурныхаа занг андахгүй.                   c.нохой

    4.Даахгүй ....... булуу хураах                                                     d.ухнанд

    5.Тэжээсэн...... тэрэг эвдэх                                                        e.тэмээ

 

2.4.Дараах өгүүлбэрүүдийг зөв дарааллаар байрлуулан,харгалзуулж эх бүтээгээрэй.

1. 1-р өгүүлбэр             a.Нүүдэлчид өнгөрсөн,одоо,ирээдүй гурван цагийг маш тодорхой ялгаж                                               

                                          салгаж өөр хооронд нь хольж хутгалгүй ойлгодог.

2.2-р өгүүлбэр              b.Ирдэггүй нь тэдэнд гунигтай учраас араас нь шүүрс алдах нь олонтаа.

3.3-р өгүүлбэр              c.Нүүдэлчдийн хувьд морь бол хурд учраас ямагт цаг хугацааны уран дүр

                                         дүрслэл болж байдаг.

4.4-р өгүүлбэр              d.Нүүдэлчдийн цаг хугацааг үзэх үзэл сууринчдынхаас ондоо.

5.5-р өгүүлбэр              e.Тэдний хувьд өнгөрсөн цаг хэзээ ч иргэж ирдэггүй.

                                        

 

 

 

Түлхүүр “Тэмээний хүн” Хувилбар 3 Б.Ариунзаяa   Г.Хүслэн \10в\

 

1.B                                                               30.A

2.A                                                                31.E

3.D                                                                32.D

4.E                                                                33.C

5.E                                                                34.D

6.C                                                                35.C

7.D                                                                36.A

8.D                                                                37.D

9.A                                                                38.B

10.D                                                              39.B

11.B                                                               40.E

12.A                                                               2.1.1c,2d,3b,4e,5a

13.E                                                               2.2.1d,2c,3b,4a,5e

14.B                                                              2.3.1b,2d,3e,4c,5g

15.C                                                              2.4.1d,2g,3e,4b,5c

16.A

17.C

18.C

19.E

20.C

21.C

22.B

23.D

24.D

25.B

26.D

27.A

28.E

29.B

                 

 

                              

 

.

 

(Нийт: 1)